8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын шинэчлэлийн ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав

2016-08-24 16:19:47

2016 оны 8 дугаар сарын 23-ний өдөр Ардчилсан намын шинэчлэлийнажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Ардчилсан намын удирдлагууд, аймаг сумдыннамын хорооны дарга нартай уулзалт хийлээ.

Уулзалтад Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгийн дарга П.Галиндэв, ажлынхэсгийн гишүүн Ш.Отгон-Өлзий, Б.Мөнхжаргал нарын төлөөлөл оролцож Ардчилсаннамын шинэчлэлийн арга замууд, суурь зарчимууд, үзэл баримтлал, бодлого чиглэлАрдчилсан намын үндсэн дүрмэнд оруулах өөрчилөлт, намын дотоод ардчилал, сэдвээрилтгэл тавьж 2016 оны ээлжит УИХ-ын сонгуулийн үр дүнгийн алдаа оноо, сургамжсэдвээр нээлттэй ярилцаж одоо хүлээгдэж буй орон нутгийн сонгуульд хэрхэн амжилттайоролцох талаар тэдний санаа бодлыг сонсож ажиллаа.Дорноговь аймгийн ардчилсан намын дарга П.Ганхуяг, намын удирдлагууд Сумдын намынхорооны дарга нар Ардчидсан намын шинэчлэлийн үйл ажиллагааг дэмжиж буйгааилэрхийлж талархан хүлээж авлаа. Тэд маргааш болох ҮЗХ-ны болон 12 дугаар сарын 06нд болох намын Их хурлаар намын даргын асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх,бүлэг фракцад хуваагдалгүй нэгдмэл нам болж, сум орон нутгийн намын гишүүддэмжигчдийн итгэлийг сэргээж тэдний оролцоог хангасан нам болох талаар ярилцлаа.Мөн Ардчилсан намын шинэчлэлийг улс орон даяар намын их хурлаас өмнө өндөр зохионбайгуулалттай өргөн хүрээг хамруулж гишүүд, дэмжигчдийн саналыг авч тэднийоролцоотойгоор хамтдаа Ардчилсан намын шинэчлэлийн хийхийг уриаллаа.Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хэсгээс Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист21 аймаг 9 дүүрэг, бүх сум суурингаар очиж Ардчилсан намын шинэчлэлийн ажлыг хэрхэнхэрэгжүүлэх талаар танилцуулж тэдний оролцоо, дэмжлэгийг авч гишүүдтэйгээ хамтранхэрэгжүүлхээр төлөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
daranguilahgui bol bugd chamshig bie tootson medemhii zaluuchuud
2016/08/25 122.201.22.230
Зочин
Аа яа яа. Энэ П. Ганхуяг луйварчин дарангуйлагч байхад яг л шинэчлэгдэнэ ш дээ. Арай ч тэгж андуурахгүй байхаа.
2016/08/24 103.194.176.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment