Өчигдөр буюу наймдугаар сарын 24-ны өглөө нийслэлд нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан байна. Тодруулбал, Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр, 11-р хорооллын ... тоот есөн давхар орон сууцны гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын үүдэнд 30 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэйгөөр нас баржээ.Талийгаач нас барахаасаа өмнө нэлээдгүй цус алдсан бөгөөд цусанд будагдчихсан байсаныг оршин суугчид хэлж байна. Цусны мөр 300 гаруй метр үргэлжилсэн бөгөөд байрны гаднах цахилгаан дамжуулах хаалттай станцын буланд хүрээд талийгаач түргэн тусламжийнхан ирэхэд нас барсан байна. Цагдаагийн байгууллага тухайн хэргийг шалгаж байна.
Нийслэлд хүн амины ноцтой хэрэг гарлаа
2016-08-25 08:43:44