8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-08-25 09:34:03

ХОНЬ (3/21-4/19)

Гэр бүлүүд аз жаргалаар дүүрэн өдөр болно. Хувь заяаны илгээсэн бага зэргийн адал явдлууд, шинэ танилууд, ер бусын зугаа цэнгэлээс бүү татгалз. Өсвөр насны хүүхдүүд тань үеийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг хүсвэл бүү татгалз. Тэдний юу хийх, хаашаа явахыг нь мэдэж бай. Холын хамаатнууд ялангуяа ганц бие хүмүүсийг бүү март. Тэдэнд анхаарал хандуулж, айлчилсан ч болно. Бусдыг баярлуулахад таны ч сэтгэл санаа сайхан байх болно. Эрүүл агаарт оройдоо алхаж хүүхдүүдтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр таны гэр бүлийн харилцааг таатай сайхан байх болно. Хайр дурлалын асуудал ч сайн тал руугаа өөрчлөгдөх магадлалтай. Өнөөдөр өрсөлдөгчдөө өөрийн хэн гэдгээ харуулах болно. Үүнд хамтрагч тань бас тусална. Сайн найз нөхдөөсөө эсвэл эсрэг хүйстнээсээ бэлэг авна. Өдрийн хоёрдугаар хагаст ходоод гэдэсний хямралд өртөж болзошгүй тул хоол хүнсээ сайтар зохицуул.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сайхан өдөр. Хэдийгээр өнөөдөр гунигтай уур амьсгалтай байх хэдий ч ихэнх нь энэ зөөлхөн уйтгартай энергийг мэдрэхгүй. Нар таны ордонд байснаар таны өөртөө итгэх байдал улам дээшилж, ихэнх тань энэ жилийн хамгийн сайхан цаг гэдгийг мэдрэх болно. Хувийн амьдрал тань өмнөхөөсөө илүү завгүй байж, хэрэв ойр хавьд тань таны залуу, жоохон хүүхдүүд байдаг бол сэтгэл зовоосон хэд хэдэн хэрэг гарах болно. Нарнаас танд бие бялдрын нэмэлт энергийн тусламж ирэх ба энэ нь танд гарч ирж буй хүнд нөхцөл байдал, асуудлуудын учрыг олуулахад туслах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Төвөгтэй өдөр. Харилцан ойлголцол бараг үгүй тул түншүүдтэй харьцахад хүндрэлтэй, улмаар мэдэгдэхүйц үр дүн авчрахгүй. Гэр ахуйн асуудал эсвэл худалдаатай холбоотой санхүүгийн бэрхшээл үүсэх магадлалтай. Идэвхтэй үйл хөдлөл нь араасаа мөнгө санхүүгийн алдагдлыг дагуулна. Тэвдэлт, илүү итгэл найдвар нь эсрэгээрээ эргэж ойр дотны хүмүүстэй маргалдааныг үүсгэнэ. Тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл байдал олон байх бололтой. Нойргүйдэх магадлалтай. Унтахын өмнө шүршүүрт ор. Зөгийн балтай сүү уу.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр гэр бүлийн уур амьсгал сайхан байх болно. Хэрэв та хэн нэгэнд амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Хэлсэн үгэндээ хүрснээр та харилцаагаа бэхжүүлж мөн хүндлэл хүлээх болно. Та энэ өдөр бүхнийг өөрөө хийх бөгөөд гаргасан оролдлого бүр тань таатай үр дагавар авчрах болно. Ах эгч хамаатан садныхаа гэр орны ажил болон хичээлд нь тусла. Гэр бүлийн бүх хүмүүс бие биедээ эелдгээр хандах нь сайн. Шинээр байр орон сууц худалдан авах гэж байгаа хосуудад боломжийн үнэ болон хэв загвартай нэлээд олон саналууд гарч ирнэ.


ОХИН (8/23-9/22)

Хайртай хүндээ юм уу найз нөхөртөө сэтгэл зовсоор ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Оюутнуудын хувьд хичээл сурлагадаа анхаарч, тархи толгойгоо сэргээ. Хичээл эхлэхээс өмнө бясалгалаар хэсэг хичээллэвэл тустай. Замын түгжрээ, машины асуудлаас болж, чухал уулзалтаас хоцорч болзошгүй тул утсаа сайн цэнэглээд яаралтай дуудлага хийхэд бэлэн байгаарай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Хэдийгээр хийсвэр хандлага давамгайлж болох авч таны уран сэтгэмж нэмэгдэх болно. Эерэг зүйлийн тухай бодож, бусдын гаргах хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Шүүн тунгаах чадвар чинь сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зүрах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Ганц бие хүмүүсийн хувьд нууц амрагийн явдлын сэжим харагдаж байна, гэвч энэ бол бусдын үгэнд шууд л итгэж болох цаг биш.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Азтай өдөр. Нар бархасбадь гаригтай нэгдэж, таны идэвхи зүтгэлийг нэмнэ. Та жижиг сажиг зүйл хийн өдрийг өнгөрөөх боловч эцэст нь сэтгэл санаа сэргэх болно. Таныг үнэлдэг хэн нэгэнтэй хамт байх нь чухал санагдана. Шинэ сонирхол, таалагддаг зүйлээ хөгжүүлэхийг оролд, учир нь энэ бүхэн таны насан туршийн сонирхол болж магадгүй байна. Өөрийн хийж буй зүйлээ сайтар эргэцүүлэн бод.


НУМ (11/22-12/21)

Сонирхолтой сарны нөлөөлөл танд тохиолдоно. Тэнгэрийн хишиг таны төсөөлөөгүй зардал зэргийг зохицуулахад тусална. Санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд амар байх болно. Хэрвээ ямар нэгэн зүйлд зориулан мөнгө хадгалах гэж байгаа бол шинэ данс нээх талаар бодож эхлээрэй. Энэ ордны эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулсан тусд нь данс нээснээр тэдэнд тохиолдох зүйлсийг зөв чиглүүлэхэд тустай юм.


МАТАР (12/22-1/19)

Бүлгийн үйл ажиллагаа нь стресс авчрах болно. Харилцан тохиролцох, буулт хийх шаардлага гарна. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Таны автобус, онгоц, машин цагтаа хөдлөөгүйн улмаас чухал уулзалтаас хоцорч магадгүй. Гэхдээ, та өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хийх зүйлдээ тэнцвэртэй ханд. Хэн нэгэнтэй уулзмааргүй байгаа бол зүгээр л ганцаараа бай.


ХУМХ (1/20-2/18)

Аз таны гарт байна. Зарим хүмүүст гэнэт хайр дурлалын өөрчлөлтүүд гарна. Санхүүгийн гарц олж авахад үнэхээр сайн. Ингэснээр та ирээдүйнхээ санхүүгийн суурийг бат бэх болгож байгаа хэрэг юм. Хэрвээ чи зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүдийг нэгэнт л хийсэн бол үүний төлөө эрч хүч, урам зоригоо шавхах хэрэгтэй. Танд идэвх зүтгэлтэй байдал нэмэгдэж, гэр орныхоо эргэн тойронд янз бүрийн зүйлс хийж эхэлнэ. Ажилд орох өргөдлийг тань хүлээн авч та нарын заримд нь шинэ ажил санал болгоно.


ЗАГАС (2/19-3/20)

Тайван өдөр. Өнөөдөр та бүхний олонхид нам гүм байна. Орчлон өртөнц өнөөдөр болон маргаашийн эрч хүчээ авах цаг болсныг зөвлөж байна. Өөрийн төлөвлөсөн болгоноо биөлүүлж чадаагүй бол бүү санаа зов. Тэдгээрийг аажмаар тогтвортой хийх нь дээр. Мөнгө болон ямар нэгэн үнэт зүйлээ гээх, олохгүй байх нь тэдгээрийг хайх нэмэлт цаг шаардаж хүндрэл авчирна. Урагш явахаа зогсоож буцааж анх алга болгосон зүйлээ олох болно. Цагийг амар тайван өнгөрөөх нь сэргэг байхад туслах тул даруйхан үзвэр үйлчилгээ үз.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment