08.30 цаг: Соёл Урлагийн Их Сургуульд Монголын Залуучуудын Өдрийг тохиолдуулан Залуучуудын Иргэний Нийгмийн Хоёрдугаар чуулган болно.
09.00 цаг: Дүнжингарав худалдааны төвд ЗЦГ, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр шалгалт зохион байгуулна.
09.30 цаг: “PARK HOTEL”-д Хууль эрх зүй, хүүхдийн эрхийн талаар бичдэг, энэ талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх сонирхолтой сэтгүүлчдэд зориулсан сургалт болно.
11.00 цаг: Сүхбаатарын талбайд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачлан эхлүүлэн, амжилттай өрнүүлсэн “1000 цүнх challenge" аяны хаалтын ажиллагаа болно.
11.00 цаг: “Монгол ньюс” мэдээллийн төвд хүний эрхийг хүндэтгэх соёлыг хөхиүлэн дэмжих, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар нийгэмд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийг зохион байгуулах талаар “ЛГБТ төв”-өөс мэдээлэл хийнэ.
11.00 цаг: “Үндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын анхдагч гишүүд намын шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.
11.30 цаг: МҮЭХ-нд Иргэдийн цалин хөлс болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цаг: МҮЭХ-нд Авто замчдад тулгамдаж буй хүндрэлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.