8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдахаар боллоо

2016-08-25 11:32:02

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийж, маргааш буюу наймдугаар сарын 26-нд хуралдах тов зарлав. УИХ-ын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх, мөн зардлын тухай тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг хорь гаруй УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment