8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдахгүй

2016-08-25 12:14:10

Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо өнөөдөр хуралдуулахаар товлосон байсан ч дараах шалтгааны улмаас хойшлуулжээ. Тус намын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ:

“Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар” гэжээ.

Ээлжит бус чуулгантай давхцуулахгүй гэснээс харахад тус намын ҮЗХ ирэх сарын 15 хүртэл хуралдахгүй нь үү гэсэн таамаг гарч байгаа юм. Хөдөө орон нутгаас ҮЗХ-д оролцохоор нийслэлд ирсэн гишүүд зорилгоо биелүүлэлгүй буцах нь бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment