ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа билээ. Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томилсон байна.Түүний хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд тус газрын даргаар томилогдсон юм. Гэнэт ийм томилгоо хийсэн талаар Д.Мөнхтөр хэлэхдээ “Шадар сайдын зөвлөхүүдийн хэлснээр би аравдугаар сард Хэрэглэгчийн хуулийг батлагдах хүртэл ажиллах ёстой байсан. Гэтэл Тавантолгой компанид шалгалт хийж эхэлсэнтэй холбогдуулж, намайг яаран чөлөөллөө гэж хувьдаа хардаж байна” хэмээн тайлбарласан байна. ШӨХТГ Тавантолгойн компанид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр шалгалт хийж эхэлсэн байна. Шалгалтын талаар одоогоор мэдээлэл хараахан гараагүй байна.
Д.Мөнхтөр: Тавантолгойн шалгалттай холбоотой намайг яаран чөлөөллөө
2016-08-25 13:05:15