8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цагдаа зодож хөлийг нь хугаллаа” хэмээн худал дуудлага өгчээ

2016-08-25 13:42:41

Цагдаад зодуулж, хөлөө хугалуулсан хүн ГССҮТ-д ирж хэвтлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр ирсэн байна. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Баянзүрх дүүргийн XII хорооны оршин суугч 57 настай эрэгтэй Т согтуурсан үедээ хугалсан хөлөө “цагдаа зодож хугалсан” хэмээн худал мэдээлсэн байсан нь илэрсэн байна. 

Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 252.1-т заасанчлан "хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэх заалт бий.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment