Замын цагдаагийн газраас хичээлийн шинэ жилийг угтан, ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийн автобусуудыг шалгаж эхэллээ. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт"-ыг хэрэгжүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж буй аж.
Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран өнөөдрөөс энэ сарын 28-ныг хүртэл хийнэ. Шалгалтад 55 сургууль, дөрвөн цэцэрлэгийн нийт 132 хүүхдийн автобусыг хамруулах юм байна.
Сургуулийн автобусуудыг шалгаж эхэллээ
2016-08-25 14:57:03