8o
Улаанбаатар хот
mobile menu

ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбумыг зарцуулна

2016-08-25 17:30:52

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд хуралдаж сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 13,9 тэрбум төгрөг байхаар төсөл оруулж ирсэн юм. СЕХ-ын дарга Содноцэрэн хэлэхдээ “Энэ удаагийн сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлыг 13,9 тэрбум төгрөг байхаар тооцоолж санал оруулж байна. Энэ хөрөнгө улсын төсөвт суусан” гэлээ.

Байнгын хорооны гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд дэмжсэн тул УИХ-ын чуулганаар оруулж батлах эсэхийг шийдвэрлэх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment