Ардчилсан намын ҮЗХ ирэх сарын 16-нд хуралдахаар болжээ. Уг нь өчигдөр буюу энэ сарын 25-нд хуралдахаар тов тогтоосон ч хойшлуулсан юм. Энэ талаар намын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар” гэсэн байсан юм. Ийнхүү ээлжит бус чуулган дуусахтай зэрэгцэн АН ҮЗХ-ны хуралдаанаа хийхээр болсон байна.
АН-ын ҮЗХ ирэх сард хуралдах тов гаргалаа
2016-08-26 08:38:02