8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-12-09 08:48:00

10.30 цагт “Маркетинг Авардс 2015” ёслолын арга хэмжээний хэвлэлийн бага хурал Тусгаар тогтнолын ордоны 1 давхарт Залуус хөгжлийн төвд болно.
 
11.00 цагт  “Монголын Үндэсний номын сан” Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Үндэсний номын сангийн байранд болно. 
 
11.00 цагт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн алба хаагчид сайн үйлсийн аян хийнэ.
 
12.00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дэлхийн олон улс, хотод зохион байгуулж,төрийн байгууллагын шийдвэр,төсөлд иргэдийн оролцоо,саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга” амралтын өдрүүдэд Төрийн ордонд болно. Тус санал асуулга үнэн бодитой явагдах эсэхэд хөндлөнгийн хянагчаар ажиллах Зөвлөх хорооны гишүүдийн хурал болно. 
 
12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Гацууртын ордод гарсан хүн амины хэргийг төр хариуцах ёстой талаар иргэний нийгмийн байгууллагууд мэдэээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл