8o
Улаанбаатар хот
mobile menu

Халуун тогоонд түлэгдсэн 8 сартай охины бие таруухан байна

2016-08-26 09:56:00

Бага насны буюу дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд халуун хоол цай, буцалсан усанд түлэгдэх, цаашлаад амиа алдах харамсалтай хэрэг өдөр өнжихгүй гарч байна гэхэд хилсдэхгүй болов уу.  Тэгвэл дахин нэг хүүхэд түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр ГССҮТ-д дахин нэг хүүхэд халуун тогоотой шөлөнд түлэгдэж ирсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү хүүхэд ГССҮТөвд Булган аймгаас түлэгдсэн хүүхэд ирж хэвтсэн байна. Булган аймаг Баяннуур сумын харьяат 8 сартай эмэгтэй Н нь гэртээ халуун тогоотой мах татаж асган, цээж, бүсэлхий хэсгээр түлэгдэж, тус төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Охины бие тааруухан байгаа гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЭЦЭГ ЭХ АХ ЭГЧ ЭМЭЭ ӨВӨӨГИЙН 100 % БУУРУУТАЙ ШҮҮ
2016/08/26 139.5.216.247
иргэн
Эцэг эх болон томчуудын буруу. Бяцхан үрсээс минь хол байх болтгуай. эвий дээ.
2016/08/26 103.212.117.118