Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа энэ оны төсвийн тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр төсөвт 2016 онд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргаад байгаа. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдод албан тоот хүргүүлжээ. Тус бичигт шүүгч нарын цалинг Засгийн газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог бөгөөд шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгчийн хараат бус байх зарчимд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолсон байна. Одоо ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгасан аж. Шүүгчид дунджаар 2.7-3.3 сая төгрөгийн цалинг сард авдаг юм байна.
Цалинг бууруулахыг эсэргүүцэж УИХ-ын даргад албан тоот хүргүүлжээ
2016-08-26 10:08:00