
"Өнөр" хотхоны урд талд байрлах усан оргилуурын ус зайлуулах худагнаас хэн болох нь тодорхойгүй цогцос олджээ. Одоогоор цогцсыг цагдаагийн ажилтнууд болон Онцгой байдлын 5 алба хаагчдийн тусламжтайгаар худагнаас гаргаад байгаа аж. Удахгүй шинжилгээнд оруулж хэн болохыг нь тогтоох аж. "Өнөр" хороолол нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

