УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд завсарлага авлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авсн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “2016 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 179 300 төрийн албан хаагч бий. 2012 онтой харьцуулахад энэ тоо 40 мянгаар нэмэгдсэн. 2017 оны төсвийн төсөөлөлд төрийн албан хаагчдыг 20 мянгаар цомхотгоно гэж бид төлөвлөсөн. Гэхдээ зөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулна” гэж ээ.
20 мянган төрийн албан хаагчдыг цомхотгоно
2016-08-26 14:34:50