8o
Улаанбаатар хот
mobile menu

52 ширхэг приус машиныг цагдаагийн байгууллагад өглөө

2016-08-26 17:32:07

Өнгөрсөн долдугаар сард болж өнгөрсөн АСЕМ-ын уулзалтад зориулж худалдан авсан автомашинууд болох 52 ширхэг приүсийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна. Харин хоёр ширхэг 581 сая төгрөгийн бенз автомашиныг Төрийн тусгай хамгаалалтын албанд шилжүүлсэн аж. Эдгээр 52 ширхэг Приус-30 машин нь тусгай тоноглогдсон, шатахуун бага зарцуулдаг бөгөөд цагдаагийн зориулалтаар ашиглах юм. АСЕМ-ын уулзалтын үеэр энэ машиныг цагдаагийн цуваанд явуулсан бөгөөд АСЕМ-ын уулзалтын дараа эдгээр машиныг худалдах, эсвэл орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилж өгөхөөр төлөвлөж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл