Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.