8o
Улаанбаатар хот
mobile menu

Даваа гаригаас тээврийн хэрэгслийн шалгалт явуулна

2016-08-27 11:50:00

Замын Цагдаагийн Газар, Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шалгалт явуулахаар болжээ.Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой аж. Шалгалтыг энэ сарын 29-өөс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ард түмнээ шулах гэсэн энэ үйл ажиллагаагаа зогсоовол таарна яах гэж оношилгоо гэж жилийн турш явуулдаг юм болимоор юм
2016/08/29 180.149.103.162
Жем
За ингээд дундаж болон түүнээс доош давхрагийн түмэн олон минь унаж буй төмөр хүлэгүүд чинь төсөв бүрдүүлэх торгуулийн обьект боллоо доо. Баячууд маань бүгд шинэ машинтай учир энэ шалгалтанд бүдрэхгүй
2016/08/28 202.9.41.249
баагий
Үнэгүй оношлоод засах хугацаа өгвөл арай дээрсэн. Манайхан ч юу юугүй л болж өгвөл торгох гээд байдаг.Машинаа засуулах хэдэн төгрөгнөөс нь битгий хороогоорой цагдаа нараа.
2016/08/28 202.131.225.2
Г.Баатаржав.
Дэмжиж байна,бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл амь нас,эрүүл мэнд,аюулгүй байдлын баталгаа.
2016/08/28 112.72.11.134
zail ta nar
muu novshnuud. odoo buur ard tumenluugee orj baih shiv
2016/08/28 202.179.29.94
иргэн
МАН-ын нууц төлөвлөгөө аль хэдийн эхэлснийг ард түмэн мэдэж байгаа байлгүй дээ.Яаж мөнгө босгох,сонгуульд яаж ялалт байгуулхаа эртнээс зохион байгуулсан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан шүү
2016/08/28 202.55.191.34
jnhnjhjhjh
shavhagdsan tosovoo ard tumniihee halaasnas avah gesen arga shudee shalgalt nertei karmanii hulgaiga hiih gj bgan bnalda
2016/08/28 203.91.117.8
Өнөө хэг
За торгууль гэдгийг ч бичиж өгөх нь дээ
2016/08/28 202.70.46.219
suugii
niitiin teebriin abtobus gej ard ni ybahiin arga baihgui aimaar zabaan utaatai.uuniig shalgaarai.
2016/08/27 59.153.87.35
Ард тумний нэг хэсэг
МАН-н ард тумний турийвч ухах ажил эхлэж бна шуу !!!!!!!!
2016/08/27 182.160.37.40
Монгол хүү
Бас л ард түмнээ шулах ажиллагааны нэг биз
2016/08/27 203.91.115.35