8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар дулаан байна

2016-08-28 10:10:00

2016 оны наймдугаар сарын 28-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд зарим газраар, 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл