8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ ханш

2016-08-28 12:00:00

Нийслэлийн замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах, иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдаа гарч буй. Үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэр, материалын чанараасаа шалтгаалаад 81300-123700 төгрөгийн үнэтэй байгаа юм байна. Жижиглэн худалдаа эрхлэгчид хүмүүсийн худалдан авах чадвар муу, хүн цөөтөй байна гэж байсан бол бөөний худалдаа эрхлэгчид худалдан авалт нэмэгдсэн тухай  хэлж байв. Хичээлийн жилийн өргөтгөсөн худалдаа Баянгол дүүрэгт “Арк” зочид буудал, “Тод өнгө” ХХК, Номин их дэлгүүр, Номин супемаркет, Байгаль-Эн цогцолбор, Оргил худалдааны төвд, Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбай, “Хоум плака-2”, Яармагийн худалдааны төв, Оргил төв, Номин хайпермаркет, дүүргийн Соёлын төвийн гадна талбай, Сүхбаатар дүүрэгт Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Улаанбаатар их дэлгүүр, Метромолл, Аса цирк, Сарны титэм зэрэг төвүүдэд өргөтгөсөн худалдаа явагдаж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл