Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ЦЕГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон ТББ-уудтай хамтран бүхий л төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Тодруулбал, сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэм т хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “School Police” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ирэх есдүгээр сарын 1 гэхэд бүх ерөнхий боловсррлын сургуульд “School Police” хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах тал дээр чиглэл өгчээ. Мөн нутаг дэвсгэр хариуцаж байгаа цагдаагийн албан хаагчид хөдөлгөөнд болон явган эргүүлээ идэвхжүүлнэ. Түүнчлэн МХЕГ, Авто тээврийн газартай хамтран “Оюутан тээвэр”, Монголын сурагчдын холбоо, Оюутны холбоотой хамтран “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгааг дуулгав.
Гудамж, талбайд камер ажиллуулж эхлэв
2016-08-27 14:20:00