8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нарантуул” орчимд хөдөлгөөнт камер ажиллуулж эхэлжээ

2016-08-27 13:15:00

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон ТББ-уудтай хамтран бүхий л төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Тодруулбал цагдаагийн албан хаагчид хөдөлгөөнт болон явган эргүүлээ идэвхжүүлэх юм байна. Теле хяналтын камераар хийж байгаа хяналтын ажиллагаагаа эрчимжүүлэх, МХЕГ, Авто тээврийн газартай хамтран “Оюутан тээвэр”, Монголын сурагчдын холбоо, Оюутны холбоотой хамтран “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллах юм байна. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад цагдаагийн байгууллагын хүчийг нэмж байгаа бөгөөд “Нарантуул”, “Сандэй плаза” зэрэг томоохон худалдааны төв, гудамж, Багшийн дээд, Хөдөө аж ахуйн яам зэрэг олон нийтийн төвлөрөл ихтэй газруудад  явуулын хөдөлгөөнт камер байрлуулан ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment