8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2016-08-29 09:31:01

Долоо хоногийн өрнийн зурхай 2016.VIII.29-2016.IX.4

Хонь: Ажиллах хүсэл төрөхгүй байх боловч ачаалал их байна. Хов жив цуу ярианд хэт анхаарал хандуулах хэрэггүй. Долоо хоногийн дундуур гэнэтийн зочин хүлээж авах бололтой. Гэр орноо засч тохижуулах, нүүх зэргийг амралтын өдрүүд хүртэл хойшлуулаарай.  Бизнесийн хамтрагчидтайгаа санал зөрөлдсөнөөс ажилд саад тулгарч мэднэ. Стресс бухимдлаас болж ойр дотны хүмүүстэй харилцахад төвөгтэй байх болно.

Үхэр: Ажил дээрхи эерэг өсөлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байна. Таны удридан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэх эхлэхэд тохиромжтой үе. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж өндөр үнэлэгдэх болно. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд тааламжтай. Хосуудын үл ойлголцол тайлагдсанаар харилцаагаа сэргээнэ. Нойргүйдэл, хоолны дуршил буурах шинж тэмдэг илэрч болно.

Хамтатгах: Бизнес болон санхүүгийн тал дээр таны зөн совин хүчтэй байна. Зөн совингоо дагах нь танд хамгийн сайн үр дүнг авчрах болно. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Хувийн асуудлаас болж ажилдаа гаргах магадлалтай. Өөрт хэрэггүй зүйлд цаг, эрч хүчээ  зарцуулахын оронд үгүй хэлж сурах хэрэгтэй. Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлтүүд таныг хэт эмзэг болсон мэт санагдуулна. Бясалгал хийж, дуртай зүйлээсээ тайвшралыг олохыг хичээгээрэй.

Мэлхий: Таны аялал одоогоор эргэлзээтэй байгаа ч долоо хоногийн сүүлээр аялаарай. Бичиг цаасны ажлаа багасгаж, чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах зээл авах, байр түрээслэх зэрэгт тооцоотой хандаарай. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч стресс бухимдал их байна. Хайр дурлалд азгүйтэх, салалт тохиох магадлалтай.

Арслан: Эрч хүч  өсч, урам зориг хүч чадал нэмэгдэх болно. Хосуудын дундах маргаан үл ойлголцлын эцэст харилцаа тань улам бэхжих болно. Сүүлийн үед хэт үргэлгэн загнаснаас санхүүгийн байдал хүндэрч байна. Иймд зарлагаа бууруулж, бүсээ чангалах хэрэгтэй. Спорт эсвэл биеийн хүчний ажил хийх нь эрч хүчийг хадгалахад тустай. Эрүүл мэндэд онцын өвчлөл гарахгүй.

Охин: Эелдэг, найрсаг хандлагын ачаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Хийх ёстой зүйлээ л хийгээд бусдын юу шүүмжлэлд хэт эмзэглэх хэрэггүй. Сайхан сонголт, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан зүйлс худалдан авч чадах тул дэлгүүр хэсэхийг зөвлөж байна. Дараагийн долоо хоногийн хүнсний зүйлсээ худалдаж авах мөнгөө хэмнэж чадна.

Жинлүүр: Таны амьдралд тайван, тогтуун байдал ноёрхож байна. Үүнийг өөрчлөх гэж хичээж, адал явдалд дурлах хэрэггүй. Эс бөгөөс хожим харамсах үр дүнд хүрч болно. Даатгалын бодлого шинэчлэгдсэн эсэхийг шалгаж аливаа өөр зээлээс холуур явахыг зөвлөж байна. Ойр дотны хүнтэйгээ хамт байж, өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо талаар ярилцаарай. Нээлттэй, шударга байх нь бусадтай харилцахад таатай сэтгэгдэл төрүүлнэ. Санхүүгийн байдал эргэлзээтэй байна.

Хилэнцэт: Хүндхэн долоо хоног. Долоо хоногийн дундуур гэр бүлийн асуудал гарч мэднэ. Ялангуяа гэрээсээ хол байдаг эсвэл гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоомсорлодог нэгэнд асуудал үүснэ. Ирээдүйн зүг чигээ тодорхойлох нь танд маш чухал бөгөөд энэ таны амжилтыг ч бас шийднэ. Санааг тань зовоож байгаа асуудлуудаа түр мартаж, өөртөө эрх чөлөөг олго. Хайртай дотны хүмүүстээ сэтгэлээ нээж, зөвлөгөө авахад гэмгүй.

Нум: Мөнгө санхүү, байр сууриа батжуулахын төлөө завгүй ажилсаар энэ долоо хоногийг барах бололтой. Мартаж улирсан асуудлууд дахин сөхөгдөж, санаа зовоож магадгүй. Асуудлыг хойш тавилгүй, зөв цагт нь шийдвэрлэхэд анхаараарай. Энэ үе бол таньд өөрийгөө батлан харуулах, нөхцөл байдлаа өөрчлөх тохиромжтой үе юм. Хосуудын дунд маргаан, үл ойлголцол тасрахгүй байх нь. Санхүүгийн нөөц боломжоо зөв тооцож хөдлөхийг анхаараарай.

Матар: Та жирийн үеийнхээсээ ч илүү сэтгэл татам байх болно. Энэ долоо хоногт тохиох аливаа үйл явдалууд таныг сэтгэл хангалуун байлгаж нүүрэнд чинь инээмсэглэл тодруулна. Ажлаасаа бага зэрэг хөндийрнө. Худалдаа наймаа хийх нь маш ашигтай байна. Хөрштэйгөө харилцаатай байх нь амьдралд чинь сайнаар нөлөөлнө. Бизнесмен хилэнцүүдийн хувьд шинэ бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахад таатай.

Хумх: Хуурамч бардам зангаа орхижь хайртай хүндээ сэтгэлээ нээх хэрэгтэй.  Хожим харамсахгүйн тулд өөрийн бүх боломжоо ашиглаарай. Та маш завгүй байх хэдий ч хайр дурлал таны анхаарлын төвд байна. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна. Ажилдаа хариуцлагатай хандаж, алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, хоолны дэглэм баримтлаарай.

Загас: Өөртөө зориуд цаг гаргаж удаан хугацааны турш таныг зовоож буй асуудлуудаа цэгцлэхийг хичээгээрэй. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд хүмүүс танд туслахдаа таатай байх болно. Бүх зүйлд эерэгээр хандахыг хичээ. Ажилдаа санаачлага байж, гарч ирсэн боломжуудыг алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Нойр сайн авснаар эрч хүчээ хадгалж, үр бүтээлтэй ажиллаж чадна гэдгийг бүү мартаарай. Таны эрүүл мэнд тогтвортой, оюун ухаан тань саруул байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл