8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон эмэгтэйг хайж байна

2015-12-09 09:55:00

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Цайрын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ оршин суудаг иргэн Ц /28 настай, эмэгтэй/ 2015.12.02-ны 13:00 цагийн орчим модонд явахаар гэрээсээ гараад эргэж иргээгүй байна.Түүнийг сураггүй болсон мэдээллийг 2015.12.07-ний өдрийн 17:53 цагт ОБЕГ-т ирснээр аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Мандал сумын цагдаагийн газраас 3 албан хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг “Цайрын-Ам” гэдэг газраас “Мэхээрт”-ийн даваа хүртэл 8 км газарт зохион байгуулж байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт эрлийн ажиллагааг зогсоож, 2015.12.09-ний өдрийн 09:00 цагаас эхлүүлэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment