8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэсэг хуралдлаа

2016-08-29 13:39:07

 

Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан комисс хуралдаж, төв суурингийн өвөлжилтийг хангах ажлын хүрээнд  дулаан хангамж, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, иргэд аж ахуй нэгж байгууллагуудын нүүрсний хэрэгцээг хангах, дулаан түгээх төвүүдийн дотор засвар үйлчилгээний ажлуудыг бүрэн гүйцэтгэж найдвартай ажиллагааг хангах ажлын явцтай танилцаж, зарим нэг удааширалтай асуудлыг товлосон хугацаанд нь шийдвэрлэж өвөлжилтөнд бэлтгэхийг анхааруулсан юм. Түүнчлэн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвөлжилтийн зураглал гарган цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээ, сумдын аюулгүй нөөцийн хангалт, малчдад үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хадлан тэжээлийн нөөцийг бэлтгэх зэрэгт анхааран ажиллахыг санууллаа. Мөн  баригдаж байгаа барилгуудад хяналт тавьж ажиллахын зэрэгцээ Даланзадгад сумын хэмжээнд зорчигт тээвэртэй холбоотой асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийг холбогдох албан байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment