Иргэд самрын болц гүйцээгүй байхад самар түүх мөн улмаар модноос унаж амиа алдах тохиолдох явдал их гарч байгаа. Өчигдөр гэхэд Зүүн салааны Бэлгүүний аманд өчигдөр 14 цагийн орчимд хүн гэмтлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Баянзүрх дүүргийн иргэн 23 настай Т гэх эрэгтэй тус газарт самар түүж байгаад модноос унаж, эгэмний ясаа хугалан ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг түүхий самар түүж, хууль зөрчихгүй байхыг анхаарууллаа. Байгаль орчинд хохирол учруулан хугацаанаас нь өмнө хууль бусаар самар түүж, тээвэрлэсэн иргэдийг нэг сая төгрөгөөр торгоно.Мөн 4 кг-аас дээш самар түүсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 3-6 сар хорих ялаар шийтгэнэ гэдгийг санууллаа.
4 кг-аас дээш самар түүсэн бол 3-6 сар хорих ялаар шийтгэнэ
2016-08-29 16:46:33