8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал худалдаалж буй цэгийг түр зогсоох шийдвэр гаргажээ

2016-08-30 08:14:30

Улаанбаатар хотоос 100 км-ын зайтай Төв аймгийн Баян суманд шүлхий гарч өвчний голомтод 14 хот айлын 5000 гаруй толгой мал байгаа аж. Үүнтэй холбоотойгоор малын онц халдварт өвчин хотод орж ирэхээс сэргийлэх болон өвчны голомтыг зогсоох үүднээс Нийслэлийн онцгой байдлын алба авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар хуралджээ. Нийслэлийн хэмжээнд Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нийт 9 автотээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн хяналтын постуудад мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй хяналтын цэг ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна. Мөн одоо үйл ажиллагаа явуулж байгаа Баянзүрхийн товчоо нь суурьшлын бүсэд орсонтой холбогдуулан нэн даруй зүүн тийш  шилжүүлэх, Баянзүрх дүүргийн 11-р хороонд амьд мал худалдаалж буй цэгийг түр зогсоох шийдвэр гаргав. Түүнчлэн өвчний голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлээс дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл