8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг УИХ-ын даргад санал хүргүүлжээ

2016-08-30 08:19:07

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд санал хүргүүлжээ. Энэхүү санал нь зарим хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд багтааж дуусгахыг хүссэн байна.  Уг саналд "Манай намын бүлгээс Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан боловч эцсийн найруулга хийгдэж, ёсчлогдоогүй байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганы хугацаанд багтааж хийлгэх саналтай байгааг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment