8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

2016-08-30 08:29:00

"Туушин" зочид буудал

08.30 цагт: Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилтой  хийх уулзалт Соёмбо танхимд болно. Уулзалтанд Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцоно. Уулзалтанд “АмЧам”-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцох бөгөөд уулзалтын үеэр Монгол улсад тулгамдаад буй эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулах шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, асуулт хариулт явагдана. Утас: 99028994

НЗДТГ

11.00 цагт: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал А танхимд эхэлнэ.  Утас: 325044, 88080750

УБТЗ

11.00 цагт: БНХАУ, ОХУ, Монгол Улсын нутгаар “Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд  аялж байгаа АСЕМ-ын гишүүн 51 орны төлөөлөл болсон 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутан төлөөлөгчдийн уулзалт, хүлээн авалтын нээлт "Баганат" танхимд болно. Утас: 88020633

МҮЭХ

12.00 цагт: ГОК-ын ҮЭ-ийн холбооноос НӨАТ, ХХОАТ, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99027019, 88007709

Рамада зочид буудал

14.00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/ хамтран “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна.  Утас: 99107647

14:00 цагт: МЧБХ-ны хэвлэлийн бага хурал “Туушин” зочид буудлын хурлын танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл