8o
Улаанбаатар хот
mobile menu

4 аймгийн 9 суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

2016-08-30 08:42:58

Өнөөдрийн байдлаар манай улсын дөрвөн аймгийн есөн суманд  мал, амьтны гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Эдгээрээс гурав нь Төв аймгийн сум учраас нийслэлд  мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсэх өндөр эрсдэлтэй байгаа аж. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон үетэй давхцан энэ сарын 24-нд Төв аймгийн Баян суманд шүлхий өвчин гарсан байна. Тиймээс иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн энэ үед хяналт шалгалт, ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлэх эхэлжээ. Одоогоор нийслэлийн есөн шалган нэвтрүүлэх цэгт ариутгал, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй мянган авто машинд ариутгал, халдваргүйжүүлэх бодис цацжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл