8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахалын голомттой

2016-08-30 09:25:38

Жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг гэсэн судалгаа, дүн мэдээллийг ДЭМБ-аас гаргасан байна. Уг өвчнөөс Ази, Африк, Өмнөд Америкийн зарим орны хүмүүс ихэвчлэн өвчилж байгаа нь тухайн улсынхаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа аж. Харин Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэгт оршдог юм байна. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахалын голомттой гэж үздэг гэнэ. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл