8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэнээсээ буцаж, ард иргэдийн талхны мөнгийг дээрэмдэх үү

2016-08-30 09:49:00

 

Өнгөрсөн баасан гаригт хуралдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг харахад иргэд хэтэрхий тансаг амьдарсан харин одоо хэмнэлтийн горимоор амьдаруулна хэмээн зарим гишүүд доромжлох өнгө аястай хэлсэн. Мөн үүнээс гадна татвар нэмж төсвийн алдагдалыг ард түмэний халааснаас нөхөх нэгэн шийдвэр гарсан. Үүнд бидний цалингаасаа суутгуулдаг хүн, амын орлогын албан татвар нэмэгдэх мөн хадгаламжийн хүүнд татвар бодож эхлэх, 4500 см.куб-аас дээш эзэлхүүнтэй автомашины онцгой татварыг 30 хувиар, архинд 20 хувь, тамхинд 10 хувь татвар нэмж, ашигт малтмал ашигласны татварыг хүртэл нэмнэ гэв. 

Татвар нэмэх нь төсвийн алдагдлыг иргэдийн халааснаас нөхөж буйгаас ялгаа байхгүй хэмээн иргэд эрс эсэргүүцэж байгаа. Энэ асуудал ганц МАН-ын үед яригдаж байгаа асуудал биш. Одоогоос 1 жилийн өмнө АН-ыг Засаг барьж байх үед ч мөн яригдаж байсан бөгөөд энэ үед   Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш” хэмээн эрс шүүмжилж байсан гишүүдийн нэг. Гэтэл түүний хувьд энэ үзэл бодол нь нэг жилийн дараа Сангийн сайд болонгуутаа “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж явахгүй бол таван төгрөг олоод зургаан төгрөг зарсаар өдийг хүрсэн. Хүнээр орлуулж хэлбэл манай эдийн засаг өвчин тусчихаад байна. Тиймээс эрт оношилж эмчлэхгүй бол өвчин хүндэрнэ” гэсэн зүйлийг хээв нэг ярьж сууна.

Уг нь тэрбээр нэг жилийн өмнө Б.Чойжилсүрэн “2015 оны төсвийн тодотголыг дагуулаад нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өргөн барьсан байгаа. Эдгээрээс хоёр хуулийг онцолъё. Эхнийх нь Хөрөнгийн татварын тухай хууль. Энэ хуулиар тээврийн хэрэгслийн татварын хувь хэмжээг тухайн орон нутаг нь тогтоодог болно. Ингэснээр авто тээврийн татварыг хоёр дахин нэмэгдүүлэх болж байна. 

Мөн малын хөлийн татварыг бий болгож байна. Малыг хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн татварыг орон нутгийн ИХ өөрсдөө шийдэж тогтоодог болох юм байна. Үүнийг МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа. 
Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр хувь байсныг гурван хувь хүртэл нэмэгдүүлэх болж байна. 
Одоогийн хуулиар бууны татварт 4-6 мянган төгрөг төлдөг байсныг 50-100 мянган болгож нэмэгдүүлж байна. Хямралтай үед татвар нэмэх нь оновчтой шийдэл биш гэж үзэж байгаа” хэмээн хэлж байсан. Энэ нь нэг ёсондоо төр иргэдээсээ боловсон дээрэм хийж байна гэсэн үг. Татвар нэмэснээр иргэдийн амьдрал улам дордох ажилчдынхаа цалинг арай хийж тавьж байгаа аж ахуй нэгжүүд татвар нэмж төлөх үү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ahmadiin tetgeveriig ue shattai nemegduulne gesen haa bna olon ahmad ug ni man iig demjij sanal ogson bolovch tetgever nemeh talaar yuu ch duugarahgui yum man d sanal ogsondoo haramsaad bna
2016/08/31 103.229.122.206
zochin
oron nutgiin songuulid lav man-d sanal ohgui
2016/08/31 103.229.122.206
зочин
Яах гэж эднийг сонгов оо Тэрэнд л харамсаад байна,4 жил хол байна даа хол байна.
2016/08/31 122.201.31.109
shuugchid
shuugchdiin tsaling buuruuldag ni zub uu, zub. ijilhen l turiin alba hashij bga humuus sh de, abilgal abaad buruu shiidber gargaad bbal hariutslagiig ni undurjuulj bgaad ajlaas halah heregtei sh de,
2016/08/30 202.21.118.198
ЯНЗАГА
АРД ТҮМЭН ҮҮРЭХ АЧААГАА ҮҮРЧ ЧАДАХ БАЙХ, ТЭГВЭЛ УЛС ТӨРЧИД БОЛОН АВИЛГА АВСАН ХЭРГЭЭР ШОРОНД СУУСАН СУУГААГҮЙ ДАРГА НАРААР УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРОЛЫГ ТӨЛҮҮЛЭЛГҮЙ АЛБАН ТУШААЛД ТАВЬЖ БАЙНА ЭНЭ БОЛОХУУ
2016/08/30 202.131.225.2
Чойжил
Татвар нэмээд,цалин хасаад,өөрсдөө олон байшин барьж 3-4 нугалж үнэтэй зараад-энэ зөв үү
2016/08/30 103.212.118.125
МАН-ыхан ЗҮТГЭНЭ.
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016/08/30 43.242.243.98
ЧОЙЖИЛСҮРЭНД
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016/08/30 43.242.243.98
Shulam
Hulgaich luivarchin l unen Bol undsen ajilaa l hiine shu de.iluu setgeh bolovsrol melmii Ugui hoino.
2016/08/30 150.129.141.8
zochin
Tur tatvaraa avdgaaraa avna, harin ih orlogotoi bayachuudyn tatvaryg nemne gedgiig ene setguulch bayachuudad ''uilchilj'' ard tumnii tolgoig ugaaj bna shuu!!!
2016/08/30 202.126.89.143
  • Recent
  • Most Read
  • Most Comment