8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бус мөнгөн гүйлгээ хийсэн хэргээр Солонгос улсад монгол эмэгтэй саатуулагджээ

2016-08-30 10:30:34

Монгол улсын иргэн, 33-н настай эмэгтэй А-г хууль бусаар санхүүгийн үйл ажиллагаа явуулсан хэргээр саатуулжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсын Жүнгбүк аймгийн цагдаагийн газарт  оршин суух А нь 2006 онд Өмнөд Солонгос улсад аялал жуулчлалын визээр очсон бөгөөд өнөөг хүртэл визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдарч ирсэн байна. Тэрээр энэ хугацаанд тус улсад амьдардаг Монгол иргэдийн ачаа барааг Монгол Улс руу илгээхээс гадна 2600-н удаагийн үйлдлээр тэдгээр иргэдийн 800 гаруй сая воныг Монгол улс руу хууль бусаар илгээж, дундаас нь 16-н сая воны ашиг олсон хэрэг үйлджээ. Түүгээр зогсохгүй өнгөрсөн онд нутаг нэгт иргэн Б-гийн жолооны үнэмлэхийг ашиглан автомашин жолоодож, шаардлагатай үед цагдаагийн ажилтанд үзүүлж байсан нь нотлогдсон байна. Тиймээс түүнийг хууль бусаар санхүүгийн үйл ажиллагаа явуулж мөнгөн гүйлгээ хийсэн төдийгүй бусдын бичиг баримтыг ашиглан автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болон бусдын нэр дээр нээсэн данс ашигласан зэрэг хэргээр саатуулан шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл