8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2016-08-30 10:49:00

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 430 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын  338 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 14  хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3, зорчигч 3. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл