8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээрмийн бүлэг этгээдүүдийг баривчилжээ

2016-08-30 12:09:00

Дээрмийн олон удаагийн үйлдэл хийсэн бүлэг этгээдийг илрүүлжээ. Сэжигтээ этгээдүүдийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Алба хаагчид 25, 26 настай хоёр эрэгтэй ,13-14 насны гурван эмэгтэйг саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж. Дээрх бүлэг этгээд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Санхүүгийн тусламж авна” хэмээн интернэт хуудсанд зар тавин улмаар уулзсан хүмүүсээ дээрэмддэг байжээ. Тус этгээдүүд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гадаадын хоёр иргэнийг орчуулагчийн хамт дээрэмдсэн бөгөөд хохирогчид цагдаагийн байгууллагад хандсанаар мөрдлөг явуулж сэжигтнүүдийг илрүүлсэн байна. Сэжигтэн этгээдүүд өмнө нь олон удаагийн танхай, дээрмийн хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл