8o
Улаанбаатар хот
mobile menu

Прокуроруудын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

2016-08-30 13:44:35

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван иргэн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдаад байгаа билээ. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 15-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан. Тэгвэл тус шүүхээс хэргийг хэлэлцээд, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Дээрх прокуроруудыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутгасан. Одоогоор прокурор Х.Тамир болон түүний хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат нарыг гадуур байцааж байгаа бол Б.Сүхбаатарыг нь цагдан хорьж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл