
Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс баруун хойд зүгт 41 км-т өчигдөр 05:04 цагийн үед газар хөдөлжээ. Газар хөдлөлт 3,9 магнитудын хүчтэй мэдрэгдсэн байна. Энэ тухай ООГФСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.



