8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг эргүүлэн татлаа

2016-08-30 16:16:26

Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг 12 жилийн дараа шинэчлэн өнгөрсөн хавар батласан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан юм. Гэтэл  МАН-ын Засгийн газар уг хуулийг эгүүлэн татжээ. Ингэснээр уг хууль хэрэгжихээргүй болж байна. Зарим гишүүд энэ хуулийг хэрэгжүүлээд явах ёстой байсан гэдгийг онцолж байсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн хуульд шинэчлэлийг хийснээр гэр бүлийн хүчирхийллэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох эрхзүйн орчин үүсч байсан билээ. Мөн хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэх, хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээллэх үүрэгтэй байхаар тусгаж өгсөн. Хохирогчийг хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуулинд тусгаж өгсөн бөгөөд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэнэ гэх зэрэг олон давуу талуудыг хуулинд тусгаж өгсөн юм. Мөн уг хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүрээнд хүчирхийллэл буурах, энэ төрлийн хэргээр гэмт хэргийн холбогдогч багасах ач холбогдолтой байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1111
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРЛЫГ ТАРАА
2016/09/04 122.201.24.63
БУРУУ СОНГОЛТ
ЭДИЙН ЗАСАГАА ӨӨД ТАТ ЯДАРСАН ИРГЭДЭЭ АНХААР. ЮУН ОЙ ТЭМДЭГЛЭХ, ЮУН ДЭД САЙД АЙМГИЙН ОРЛОГЧ, АРАЙ БИШЭЭ. ХЭРЭГГҮЙ ЮМ ЯРЬЖ ХИЙХЭЭ БОЛЬ. ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРЛЫГ ТАРАА
2016/08/31 182.160.41.2
Дорж
Янз янзын хууль гэж байхаар эдийн засагаа өөд нь татаачээ доллар юань энэ тэр гээд
2016/08/31 103.212.117.41
sergeex ni zuv
ilvv changatgaj bj xuulinda zaxiragdana.gants xeregtei xuuli bsiimda.
2016/08/31 180.231.7.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment