8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-08-31 09:02:43

10:00 цагт Багш хөгжлийн ордонд БНСУ-Монгол улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд монголд ажиллах 16 солонгос багшийг хүлээн авна. ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ ийнхүү хамтран ажиллаж БНСУ-Монгол улсын хооронд багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

11:00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар "Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай, "Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах журам" батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

11:00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооноос ХХОАТ нэмэгдвэл уул уурхайн салбарын ажилчид нэрвэгдэж болзошгүй байгаа тухай, Эрчим хүчний 15 компанийн хувьчлалыг талаар гаргасан өмнөх шийдвэрийг цуцлуулах асуудлаар Оюутолгойтой хамтарсан мэдээлэл хийнэ.

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4-р давхарын хурлын зааланд "Сургалтын эмнэлэг" танилцуулах өдөрлөг болно. 

16:00 цагт 33-р сургуулийн үе үеийн төгсөгчид хамтран сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан хурлын зааланд их засвар хийж иж бүрнээр шинэчилсэн аж. Тэд өнөөдөр уг хурлын заалаа хүлээлгэн өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment