Сингапур улсад Зика вирусын халдвар өнгөрсөн долоо хоногт дахин гарсан учир тус улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулж зөвлөмж гаргажээ. Өнөөдрийн байдлаар тус вирусийн 56 тохиолдол илрээд байгаа аж.
Сингапурын Эрүүл мэндийн яамнаас тус улсын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Иймд манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур Улсад зорчихгүй байх, иргэд зорчихдоо шумууланд хазуулахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.