8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН хүчирхийлэлд цэг тавихыг хүссэнгүй....

2016-08-31 10:04:00

Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг 12 жилийн дараа шинэчлэн өнгөрсөн хавар батласан билээ. Үүнтэй холбоотойгоор маргаашнаас буюу  есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан юм. Гэтэл  МАН-ын Засгийн газар уг хуулийг өчигдөр эргүүлэн татсан. Ингэснээр уг хууль хэрэгжихээргүй болж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл маш ихээр гарах болсон бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алджээ. Харамсалтай тоо баримт байна. Төрийн оронд суугаа эрхэм гишүүдийг гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татаж байхад дахин нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас амь насаа алдсан байна. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө  Орхон аймагт багш бүсгүй нөхрийнхөө гарт амь үрэгджээ. Талийгаач эмэгтэйг нөхөр нь хоёр цагийн турш зодож ходоод гэдэс нь гурван удаа тасарч, тархи нь цөмөрсний дээр элэг нь бяцарсан байжээ. Харамсалтай биш гэж үү. Өмнө гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ гар хүрвэл эр эмийн хооронд илжиг бүү жороол, гэр бүлийнхээ асуудлыг тогоон дотроо шийд гээд л өнгөрдөг байлаа. Харин одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байхгүй учраас харгислал хэрээс хэтэрсэн. 


Зарим гишүүд энэ хуулийг хэрэгжүүлээд явах ёстой байсан гэдгийг онцолж байсан юм. Гэр бүлийн хүчирхийллийн хуульд шинэчлэлийг хийснээр гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох эрхзүйн орчин үүсч байсан билээ. Мөн хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэх, хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээллэх үүрэгтэй байхаар тусгаж өгсөн. Хохирогчийг хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуулинд тусгаж өгсөн бөгөөд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэнэ гэх зэрэг олон давуу талуудыг хуулинд тусгаж өгсөн юм. Мөн уг хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүрээнд хүчирхийллэл буурах, энэ төрлийн хэргээр гэмт хэргийн холбогдогч багасах ач холбогдолтой байсан ч харамсалтай МАН-ын засгийн газрын буянаар хүүхэд эмэгтэйчүүд дахин, дахин хохирхоор болоод байна. 
Найз залуудаа  онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан 21 настай эмэгтэйн хэргийг сонссон бүх хүмүүс дарга цэрэггүй жигшэн зэвүүцэж байлаа. 
Өнгөрсөн 2015 онд дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой улмаар төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэргийг одоо ч бид мартаагүй байгаа. 
2015 оны есдүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд  сумын нөлөө бүхий хариуцлагатай албан тушаалтнууд 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин орхисон хэрэг гарсаныг одоо ч бид мартаагүй. Хэрэгт холбогдсон зарим этгээд тун удалгүй ажилдаа буцаан орсон талаар мэдээлэл гарч байсан. 
Гэр бүлийн хүчирхийллийн хуульд шинэчлэлийг хийснээр гэр бүлийн хүчирхийлэл гарах, таслан зогсоох эрх зүйн орчин бүрдэх байлаа. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан эмэгтэй гишүүд   уг хуулийг хичээл зүтгэл гарган байж батлуулсан бөгөөд хууль батлагдмагц “Гэр бүлийн хүчирхийлэлд баяртай гэж хэлэх цаг ирлээ” хэмээн мэдэгдэж  байсан цаг саяхан. Харин МАН-ын төр барьж байгаа эрхэмүүд  хүчирхийлэлд цэг тавихыг яарахгүй байгаа бололтой. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хэлэх үг ч олдохгүй юм.Нэг хоногоор ч хойшлуулашгүй хуулийг хэрэгжиж эхлэхийн өмнөхөн буцаан татна гэдэг нь зодож,тамлаж,хүчирхийлхээ үргэлжлүүлж болно гэсэнтэй агаар нэг бишүү.Эрхэм МАН ын гишүүдээ
2016/08/31 182.160.2.98
ха ха
МАН ыг дэмжсэн хүн бүр одоо харааж байгаа
2016/08/31 122.201.21.81
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/08/31 103.57.93.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment