8o
Улаанбаатар хот
mobile menu

Сайд Ц.Цолмон эхнэрээ авч зугаалсан мөнгөө төлөөд л өнгөрч байгаа бол гадны улс төрийнхөн ажлаасаа халагддаг

2015-12-09 10:49:00

Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмонгийн талаар өнгөрсөн есдүгээр сард нэгэн таагүй мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсад айлчлахдаа төсвийн мөнгийг дураараа зарцуулж, эхнэрээ зугаацуулсан талаар таагүй мэдээлэл гарсан. Сайд Ц.Цолмон эхнэр Д.Алтанцэцэгийгээ Франц улс руу айлчлуулахдаа өөрөө тушаал гаргаж, бизнес ангиллаар авч явсан нь тогтоогджээ.

Уг айлчлалд нийт 34 сая төгрөг зарцуулсан гэж мэдээлж байв


Тэгвэл уг асуудлыг АТГ-аас шалгалт хийн тогтоосон байна. Улмаар шалгалтын явцад БХЯ-ны сайд Ц.Цолмон нь төсвийн мөнгөөр эхнэрээ Франц улсад айлчлуулсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчжээ.

Иймээс АТГ-аас Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэн ажилласан байна.

Журмаараа ч  сайд дарга нар гадны улс оронд айлчлахдаа эхнэрээ дагуулж явах бол өөрсдөө зардлыг гаргадаг аж. Манай улсын сайд дарга нар төсвийн мөнгөөр эхнэрээ авч зугаалсан нь тогтоогдож, мөнгөө буцааж төллөө. Харин бусад орны сайд нар ийм хууль бус үйлдэл гаргадаггүй аж. Тодруулбал, Италийн нийслэл Ром хотын захирагч Игназио Марино өнгөрсөн аравдугаар сард огцорсон. Захирагчын ажлаас халагдсан шалтгаан их инээдтэй. Тодруулбал,  өөрийн намын дэмжигчдийн хамт орон нутгийн ресторанд хооллоод төлбөр хийхдээ хувийнхаа бус харин албаны карт ашигласан болох нь тогтоогдож ажлаасаа халагдсан. Түүнийг огцруулах асуудал аль 2013 онд дэгдэж байсан удаатай. Тухайн үед хотын захирагч автомашины зогсоолын төлбөрөө төлөөгүй дуулианд мөн холбогдож бас халагдах дээрээ тулж байсан.  Дэлхий улс орнуудад улс төрийнхөн нь хуулиа ингэж мөрддөг биелүүлдэг юм байна. Харин манай Улсын Их Хурлын гишүүд гадаадад томилолтоор явахдаа албаны амины ажлаа яаж зохицуулдаг болохыг Ц.Цолмон сайдын энэ жишээнээс харж болно.

Мөн үүнээс гадна өнгөрсөн жил гэхэд л Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нэг хэсэг олны дургүйцлийг хүргэсэн. Тодруулбал, өнгөрсөн онд  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 төлөөлөгч Бүгд найрамдах Куба, Бүгд найрамдах Бразил улс руу татвар төлөгчдийн мөнгөөр хөлбөмбөг үзэхээр Бразилийг зорьсон.  Бразил, Куба улсын иргэдийн хурлын үйл ажиллагаатай танилцах нэрийдлээр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж, “аялаад” ирсэн зардлаа есөн төлөөлөгч бүрэн төлж байсан.Аялаад ирсэн мөнгөө төлөөд л асуудал намжсан.  

Шинэ жилийн баяр гэж хаа сайгүй хөөрч, дарвиж байгаа энэ үед төрийн болон төсвийн байгууллагууд баяр  ёслолын энэ үеэр төсвийн хөрөнгөө хэмнэх хэрэгтэй шүү. Шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр ил захидал хэвлүүлэх, бэлэг солилцох, урлагийн тоглолт зохион байгуулах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, согтууруулах ундаа худалдан авахаас татгалзах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жагаа
Энэ Цолмон новшийг л дараагийн сонгуульд дарж өгцгөөе
2016/01/02 103.17.108.42
Zochin
Erdene said ch gesen ekhner khamaatan sadan nuuts amragaa khurtel turiin nereer tusvuus mungu gargaal uchnuun ayvsan shuu dee. Tegeed aymar arga khemjee avsiin
2015/12/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment