Өнөөдөр есдүгээр сарын 1-нд байгалийн ховор үзэгдэл болно. Тодруулбал нарны цагираг хиртэлт болно гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Нарны цагираг хиртэлт нь жилд хоёр удаа зайлшгүй тохиолддог, ховор үзэгдэл юм. Энэхүү ховор үзэгдэл нь Монголд хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 1-нд тохиосон юм. Энэ удаагийн хиртэлт Өмнөд Африкийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудад илүүтэй ажиглагдах ажээ. Ихэнхдээ нэг жилд бүтэн ба цагирган хиртэлтүүд, зарим тохиолдолд хэд хэдэн хиртэлтүүд тохиох боловч тухайн газар нутагт давтагдах нь ховор ажээ.
Өнөөдөр байгалийн ховор үзэгдэл болно
2016-09-01 10:03:00