8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдыг хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг хязгаарлах санал гаргав

2016-08-31 15:32:18

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчдыг хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахыг хязгаарлах саналгаргажээ.Тэрбээр энэ талаараа өөрийн твиттертээ “ЕБС-ийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг сургуулийн орчинд, хичээлийн цагаар хязгаарлавал ямар вэ? Таны санал.... #СаналАсуулга” хэмээн жиргэжээ.

Хотын даргын энэхүү саналыг иргэдийн ихэнхи нь дэмжсэн хариу өгсөн байна. Тухайлбал, “Зөв гэж бодож байна. Ухаалаг утас хүүхдийн анхаарал болон оюун ухаан хараа зүйн мэдрэлд маш сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хязгаарлах нь зөв зүйтэй. Ухаалаг хэрэглээг нь хичээлийн үеэр, сургуулийн орчинд хязгаарлаж болно. Гэхдээ зөвхөн хязгаарлаад орхихгүй зохистой хэрэглээг сурталчлах нь зүйтэй. Харин дуудлага мессеж хүлээн авахыг хориглож болохгүй” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment