8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар төмөр замын Хангамжийн албаны даргыг цагдан хорьжээ

2016-08-31 16:31:57

Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны дарга Г.Энхсайханыг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Г.Энхсайхан нь Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны даргаар ажиллах хугацаандаа байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд өөрийн танил, хамаарал бүхий компаниудад илт давуу байдал бий болгож, гэрээ байгуулан, тэднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж шалгаж байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 268.2 -д зааснаар яллагдагчаар татагджээ. Эх сурвалж Г.Энхсайханг ШШГЕГ-ын 461-р ангид цагдан хорьсон гэх мэдээллийг өгч байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment