8o
Улаанбаатар хот
mobile menu

Арабууд нэн ховор амьтдыг хууль бусаар агнаж байгаад баригджээ

2016-08-31 17:04:00

Хөвсгөл аймагт отог байгуулсан Араб иргэд шонхор шувууг нууцаар барьдаг төдийгүй аргалийн хонт, хар сүүлт зэрэг ховор амьтадыг ч мөн агнаж эхэлсэн хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Арабын нэгдсэн Эмират улсаас ирсэн шонхор шувууны наймаачид Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шонхор шувууныхаа тоог илгээж, зөвшөөрөл хүссэн бөгөөд уг зөвшөөрлөө хүлээж байсан аж.   Гэтэл зөвшөөрөл нь ирээгүй байхад Арабууд нэн ховор амьтдыг  хууль бусаар агнаж байгаад орон нутгийн иргэдэд баригджээ. Баригдсан Арабууд нутгийн иргэдэд өмнөх Засгийн газрын үед баталсан идлэг шонхор шувууг нууцаар гадаадад гаргах тогтоолын хүрээнд 13 шонхор шувууг барихаар оторлож буйгаа тайлбарласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авч хууль бус ан агналтанд тавигдах торгууль шийтгэлийг нэмэх хэрэгтэй байна хэрхэвч ийм хууль бус хүрээний ажиллагаанд найр тавьж хамтран ажиллаж болохгүй.
2016/09/01 202.9.41.253
zaaa zzzsssss
me enhboldiiin nuuts huraldaaniii shiidver shdee ; ali hediiin ashigaa halaaslaad ; naad araabuud chin avah yostoi yumaa avch bn ; maluuda; songson namdaaa vnench bai ama tat
2016/08/31 188.64.243.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment