УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дугээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2-нд ихэнх нутгаар, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын зүүн хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 2-нд зарим газраар, 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.