Франц улсын Арева группын охин компани болох “Кожеговь” ХХК Сүхбаатар аймагт хайгуулын үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа.
Одоогоор чөмгөн дээжээ авсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл саяхан орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас бичиг баримтын зөрчилтэй, сумын удирдлагаас тавьсан шаардлагыг хангалтгүй биелүүлдэг гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг гаргасан.
“Кожеговь” компанийн хувьд Сүхбаатар аймагт хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж. Бүр тодруулж хэлэхэд "Арева" Монгол Ул¬сад охин компани "Коже говь"-оороо дамжуулж 18 жилийн хугацаанд гео¬логийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд гео¬логичид энэ хугацаанд хоёр орд нээж илрүүлсэн талаар тус компанийн захирал ярилцлага өгсөн байдаг. Эхний нээсэн орд нь Дор¬ноговийн Дулаан-Уулд бий. Дулаан-Уулын ор¬дын нөөцийг Эрдэс баял¬гийн зөвлөлөөр 6000 ор¬чим тонн ураны нөөцтэй гэж баталсан. Хоёр дахь орд маань Зөөвч-Овоо. Дулаан-Уулын ордоос 30 орчим км зайд оршдог. 57 мянган тонн ураны нөөцтэй гэж үзэж байгаа. Зөөвч-Овоо бол Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жи¬лийн ураны нөөцийг хан¬га¬хаар томоохон хэмжээ¬ний орд.
"Коже говь" компа¬нийн хайгуу¬лын 27 тусгай зөв¬шөөрлийн 12 нь Дорноговь айм¬гийн нутаг дэвсгэрт, 15 нь Сүхбаатар аймагт оршдог. Эртнээс нааш үйл ажиллагаа явуулж ирсэн "Коже говь" компа¬нийг нутгийн иргэд эсэргүүцсээр ирсэн бөгөөд мал амьтан хордсон хэмээн удаа дараа эсэргүүцсээр ирсэн билээ. Харин өчигдрөөс эхлэн нутгийн иргэд тус компанийг өөрийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тодруулбал Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга сумын иргэд өчигдөр 12 цагийн орчимд “Кожеговь” компаний ажилчдын байрлаж байсан гэр кемпд очин гэрийг буулган ханыг зөөн ачжээ. Энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаанд 70 гаруй хүн 10 гаруй машинтай оролцсон байна.