8o
Улаанбаатар хот
mobile menu

Эргүүлд ажиллах иргэдийг сар бүр урамшуулна

2016-09-01 10:42:00

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн хуралдаанаар “Ухаалаг цагдаа” төсөл хэрэгжүүлж, хэв журмын урамшуулалт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.  Төсөл хөтөлбөрүүдийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийсэн юм. Тэгвэл  хэв журмын урамшуулалт эргүүл өнөөдрөөс  ажиллаж эхлэх юм байна.  Энэ онд нийт 2500 иргэнийг эргүүлд ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг, оршин суугчдаа сайн мэдэх иргэнийг сонгон, эргүүл хийлгэхээр болсон. Эргүүлд ажиллах иргэдийг сар бүр 25 мянган төгрөгөөр урамшуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment